Манай Хаяг

Энхтайван Найрамдалын Ордны баруун урд талд, Peace Tower-ын баруун талд, Чингэлтэй Дүүрэг, Улаанбаатар Хот

 
Томруулж Харах

 

Бидэнтэй Холбоо Барих

Утас: 9901-7540, 9910-7540

Email: sales@valuefurniture.mn

Email: info@valuefurniture.mn

Email: complaints@valuefurniture.mn

 

Цагийн Хуваарь

Даваа-Бямба: 11:00 - 20:00

Ням: 11:00 - 18:00

Манайд тавтай морилно уу

Валю Фурничюр тавилгын дэлгүүр нь бүрэн төрөлжсөн манлайлагч тавилгын дэлгүүр болох аян замдаа гарлаа. Бидний сонгосон ерөнхий загвар бол орчин үеийн, энгийн хэрнээ гоёмсог бас бодит амьдралд нийцтэй. Бид барааны татан авалтын их үүсвэрээ шилдэг мэргишсэн үйлдвэрүүдээс шалгаруулан сонгодог. Эдгээр үйлдвэрүүд нь дэлхийд танигдсан бөгөөд голдуу дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Сонгон шалгаруулахдаа эдгээрт үндэслэдэг: бүтээгдэхүүний загвар ба хийц , материалын чанар, үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт гэх мэт. Эдгээрийг харгалзсанаараа манай бараанууд бусад төстэй бараануудаас илүү чанартай бөгөөд эдэлгээтэй байдаг. Манай дэлгүүр энэ илүү сайн бараануудыг бусад тавилгын дэлгүүрүүдээс харьцангуй маш хямдхан үнээр худалдаалдаг нь хэрэглэгчидэд ашиг өгдөг. Үүнээс манай дэлгүүрийн нэр нь Валю Фурничюр юм.

Манай бүтээгдэхүүний тухай

Манай тавилгын дэлгүүрт худалдаалж байгаа барааны төрлүүд нь унтлагын өрөө, зочны өрөө, гал тогооны өрөө, хүүхдийн өрөө, болон ажлын өрөөний тавилгууд юм. Бидний сонгосон ерөнхий загвар бол орчин үеийн, энгийн бас бодит амьдралд нийцтэй. Барааны гадаад үзэмжээс гадна бид материалын чанарт онцгой анхаарал тавин шахмал модны нягтрал ялангуяа хавтангийн хуулга бас өнцөг буланг шинжлэн үздэг. Модны хуулга гэвэл бид "melamine" хуванцар хуулганы бөх бат чанар, урт нас бас усанд тэсвэртэй шинж чанарыг илүү үнэлж сонгодог. Тохиромжтой нөхцөлд бүтээгдэхүүний зарим эд ангид илүү байгалийн үзэмжтэй модон хуулгатай материалыг оролцуулдаг. Харин манай зах зээлд илбэг байдаг хэвэлмэл ба бүрмэл цаасан хуулга нь манай бараанд хэрэглэгдэггүй. Бүтээгдэхүүний өнцөг булангийн хийцийг авч үзвэл жижиг үйлдвэр том мэргишсэн үйлдвэрүүдийн ялгаа нь өнцөг булангийн нямбай сайн хийцэд илт харагдадаг юм байна. Бид нарын бас нэг анхаардаг зүйл бол бүтээгдэхүүний бүтцийг авч үзэж аюулгүй байдал болон зориулагдсан ашиглалтын шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлдог. Жишээ нь: Дөрвөн булангаас өөр бэхэлгээгүй учраас бага зэргийн хажуу талын шахалт хүчинд нурж болзошгүй өндөр шкаф бол аюул эрсдэлтэй гэж бид тодорхойлдог. Ер нь ширээний дээд гадар тал хэзээ ч цаасан хуулгатай хавтангаар хийгдэх ёсгүй. Харин дотор нь юм хийх зориулалттай шургуулага доороо түшиг тулгуургүй байх нь бид нарт гайхалтай санагддаг. Гэтэл өртгөө багасгах үүднээс иймэрхүү хийцийн дутагдалтай бүтээгдэхүүнүүд манай зах зээлд түгээмэл байдаг. Ийм учраас манай бараанууд илүү чанартай бас илүү эдэлгээтэй гэдэгт бид бат итгэлтэй байна.

Хүргэлтийн үйлчилгээ

Манай хүргэлт, угсралтын чадварлаг баг үнэ төлбөргүйгээр таны сонгосон байршил болон хүссэн цагт очиж үйлчилнэ.

 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player